Тавтай морилно уу
zt_zokhiogch@yahoo.com
Холбооны тухай

Зураг төслийн  салбарын мэргэжлийн байгууллагууд, инженер техникийн ажилтнууд өөрсдийн санаачлага, идэвхтэй оролцоотойгоор зураг төслийн салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагын дагуу тодорхой компаниудын удирдлагууд санаачлан  Барилгын зураг төсөл зохиогчдын холбоог 2007 оны 06-р сарын 07-ны өдөр үүсгэн байгуулж  Монгол улсад барилгын зураг төсөл боловсруулж байгаа байгууллагууд, тэдгээрийн инженер, техникийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах эрхэм зорилго тавин ажиллаж эхэлсэн түүхтэй билээ.

 

Анхны бүх гишүүдийн хурлаар:

БЗТЗХ-ны Ерөнхийлөгчөөр Хот байгуулалтын салбарын МОН –231 төслийн удирдах албаны дарга, тэргүүлэх архитектор, гавъяат барилгачин Г.Мягмар,
-Дэд ерөнхийлөгчөөр “ВТ” ХХК-ийн захирал, зөвлөх инженер Н.Дорж нарыг сонгон ажилласан.
Холбооны 2015.01.24-ний Бүх гишүүдийн хурлаар Ерөнхийлөгчөөр Намсрай овогтой Дорж, Дэд ерөнхийлөгчөөр Магсаржав овогтой Батбаяр нарыг сонгон ажиллаж байна.

Эрхэм Зорилго

Барилга хот байгуулалт, зураг төслийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад оролцох замаар зураг төслийн ажлыг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэх, гишүүн байгууллага, тэдгээрийн инженер техникийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, тэднийг бүх талаар хөгжүүлэхэд оршино.

Зорилтууд
  • Салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, үнэлэлт, дүгнэлт өгөх, зарим тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
  • Зураг төслийн ажилтай холбогдох хууль, тогтоомж, барилгын норм ба дүрэм,  стандарт боловсруулахад оролцох, түүнийг хэрэгжүүлэх;
  • Зураг төслийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг  боловсронгуй болгон бэхжүүлэх, үндэсний зөвлөх үйлчилгээний байгууллагуудыг төлөвшүүлэх, гадаад орны зураг төсөлчидтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Зураг төслийн байгууллагуудын инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, зэрэг дэв олгох ажлыг зохион байгуулах;
  • Зураг төслийн үйлдвэрлэлд шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг нэвтрүүлэх, мэдээллээр хангах, хууль эрх зүй, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
  • Зураг төсөл боловсруулах, хянаж зөвшөөрөлцөх, магадлал хийх, ажлын шат дамжлагыг багасгах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад тавих;
  • Барилга байгууламжийн угсралтын ажлын явцад зохиогчийн хяналт хийх, тэдгээрийн байнгын ашиглалтанд оруулах, бат тогтвортой байдалд техникийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах;
  • Зураг төсөлчдийн залгамж халаа хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаанд гишүүн байгууллага, гишүүдийг оролцуулж, нэгдсэн зохион байгуулалтын удирдлагаар хангах;
  • Төрийн болон гүйцэтгэх засаглалын байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх;
  • Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хурал, семинар, уулзалт, хэвлэлийн бага хурал, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;
  • Гишүүн байгууллага, гишүүдийнхээ ажил, бүтээлд үнэлгээ өгөх, шалгаруулалт хийх, төр засгийн шагналд тодорхойлох
Гишүүнчлэл

2014 оны 06-р сарын байдлаар:  Нийт гишүүн -141, Үүнээс: Байгууллага – 132, Хувь гишүүн -9 байна.

Тусгай зөвшөөрөл