Тавтай морилно уу
zt_zokhiogch@yahoo.com
BID клуб

ЗАЛУУЧУУДЫН “БИ АЙ ДИ” КЛУБЫН ТАНИЦУУЛГА

Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны дэргэдэх залуучуудын “БИ АЙ ДИ” клуб нь 2009 онд залуу инженер, техникийн ажилтнуудын эрхийг хамгаалах, мэргэжлийн чадавхийг тасралтгүй сайжруулан хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм. Одоогоор тус клуб нь БЗТЗХ-ны үйл ажиллагааг дэмжин, залуу инженер, техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх, ажилдаа хэрхэн үр дүнтэй, үнэнч хандах сэтгэлгээний хандлагыг өөрчлөн идэвхижүүлэхэд анхаарлаа хандуулан үе шаттайгаар сургалт явуулан ажиллаж байна. Цаашид монголын архитектор инженерүүдийн залгамж халаа болох шинэ залуу инженер, техникийн ажилтнуудаа салбарын зөвлөгөөн болон норм ба дүрэм, стандартыг боловсронгуй болгох ажилд оролцоог нэмэгдүүлэн шинэ залуу үеээ чадавхижуулах бодлого баримтлан ажиллаж байна. Иймд залуучууд Та бүхнийг  “БИ АЙ ДИ” залуучуудын клубт нэгдэн, мэргэжлийн чадавхи болоод өөрийг хөгжүүлэхийг уриалж байна.

“БИ АЙ ДИ” клубын  ажилд идэвхи санаачлагатайгаар олон жил тууштайгаар дэмжин, ажиллаж буй “Хатанбаатар” ХХК-ийн захирал М.Батбаяр, “Түвшинжин” ХХК-ийн захирал Т.Энхболд, “Тоонот констракш” ХХК-ийн захирал А.Батцэнгэл, “Интеллект тауэр” ХХК-н захирал Г.Оюунтунгалаг, “Эдшил” ХХК-ийн архитектор Г.Алдарсайхан, Б.Хашчимэг, БЗТЗХ-ны менежер Ч.Баярсайхан, “Хаус констракшн” ХХК-ийн архитектор Л.Батзориг, “ЭН ЭЙ ПИ” ХХК-ийн захирал М.Уянга нартаа талархан цаашдын ажил үйлсэд тань амжилт бүтээлээр арвин, амьдралд тань аз жаргалаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

2016 оны “Би Ай Ди” клуб нь дараах бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Удирдах зөвлөлийн дарга М.Уянга, Тэргүүн Г.Мөнхтулга,   Мэргэжлийн үйл ажиллагаа хариуцсан хорооны дарга М.Уянга, Сургалт хариуцсан хорооны дарга Н.Эгиймаа, Олон нийттэй харилцах хорооны дарга О.Дүүрэнбилэг, Дотоод үйл ажиллагаа хариуцсан хорооны дарга Б.Нямдаш, Санхүүч З.Батчимэг,Б.Хашчимэг нар ажиллаж байна.

bid-club-zalyys