Барилгын хөгжлийн төвөөс Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 178 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм”-ээр зохиогчийн хяналтын зардлыг төсөвт хэрхэн тооцох талаар тодруулга хүсэхэд БХБЯ-аас Зохиогчийн хяналтын зардлын асуудлыг “Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм”-ээр зохицуулаагүй бөгөөд энэхүү зардлыг Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм” /БНбД 81-94-12/ “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/ -ээр зохицуулагдах тухай хариу албан бичиг ирүүлснийг та бүхэнд мэдээллэж байна.
БХБЯ-аас ирүүлсэн албан бичигтэй танилцана уу.